Гуру Медиа студи нь Францын Аврора Фильмс студитай 2022 онд хамтран бүтээсэн,
найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “Есдүгээр сарын Цас” (Snow in September)
хэмээх богино хэмжээний киноны дэлхийн нээлт 79 дэх удаагийн Венецийн олон
улсын кино наадмаас ‘Шилдэг богино хэмжээний кино” бүтээлд олгодог Алтан Арслан
дээд шагналыг 80 гаруй жилийн замналтай Монголын кино урлагийн түүхэнд анх удаа
авлаа.

Мөн хэдхэн хоногын дараа уг бүтээл нь Торонтогийн олон улсын кино наадмаас шилдэг
богино хэмжээний киноны тэргүүн шагналыг мөн хүртсэн.

Шилжилтийн насны хүүгийн есдүгээр сарын цас шиг гэнэтийн өөрчлөлтийн тухай
өгүүлэх уг бүтээлийн зураг авалтыг 2021 оны 9-р сард Монгол Францын 35 гаруй уран
бүтээлчид хийж, пост продакшныг Францад хийсэн.
Гол дүрийг Мөнхбаатарын Сүхбат, Ариунбямбын Номин-Эрдэнэ нар чадварлаг бүтээж,
туслах дүрд, СУИС-ийн Театр Урлагийн дээд сургуулийн багш Баасанжавын Энхгэрэл,
жүжигчин Бат-Оршихын Одгэрэл нар тус тус тоглосон.
Уг бүтээлийн Ерөнхий зураглаачаар Францын зураглаач Амин Беррада, хөгжмийн
зохиолчоор Францын Максенс Дюсре (Maxence Dussere), Ерөнхий зураачаар СУИС-ийн
Театр Урлагийн дээд сургуулийн багш Лхагвасүрэнгийн Батбилэг, дууны найруулагчаар
Бенжамин Силвестор болон Паул Жоселин (Paul Jousselin), Кастингийн найруулагч
Төмөрсүхийн Арииунчимэг, ерөнхий продюсероор Аврора Филмз студын продюсер
Катя Казак, хамтрагч продюсерээр Гуру Медиа студийн Ц. Ариунаа нар тус тус
ажилласан.
